Monday, June 8, 2009

Suddenly


Гэв гэнэтхэн шуурга шуурч бас гэв гэнэтхэн нар гардаг шиг

Бичгийн машин дээр бүжиглэнхэн байсан хуруунууд минь гэнэтхэн гацаж

Гэнэтхэн л би хэдэн мянган жилээр хөгширсөн

Юу ч болоогүй байхад нулимс минь огшиж

Юу ч болоогүй байхад асгартал бороо орсон

Уйлах гэж байсан сэтгэл минь тайтгарч

Урт удаанаар түүнийг би санасан

Хэзээ ч хараагүй, хэзээ ч учраагүй

Хэзээ ч учрахгүй ч байж мэдэх түүнийг

Ганцхан удаа мэдрэхсэн.

1 comment:

  1. Гэв гэнэтхэн ийм явдлууд болдгийг зөвхөн эмэгтэй хүн л мэдэрч чаддаг байх. Энэ шүлгийг эрэгтэй хүн жинхэнэ утгаар нь ойлгох болов уу гэж эргэлзээд байдаг юм.

    ReplyDelete