Monday, June 8, 2009

Making new


Үрсээр байтал Үрсээр байтал, би алга болчих юм шиг

Өөрийгөө зүлгэн зүлгэн би шүршүүрт зогсоно

Зүлгэж байтал үрчлээ минь арилчихлаа

Зүлгэж байтал хөх минь ч алга болчихлоо

Тэр нэгэн өдөр намрын модод дунд бодлогоширон сууж байсан шигээ.... 15 нас

Зүлгэсээр байтал би яг 15 болчихлоо

Шүршүүрт урсах зовлон гуниг, амьдрал минь

Урссаар урссаар хайр минь ч надаас урсан одов,

Ингээд л урсчих байсан бол олон жил юунд намайг шаналгав?

Гомдоож байсан, гомдож байсан миний хэлтэрхий "хүмүүс минь"

Шүршүүрээс гарахад бүх амьдрал минь “Шив шинэ”

1 comment:

  1. Изра Паундын "Make it new" гэдэг амьдралынх нь зарчимын тухай уншиж байсан чинь гарч ирсэн шүлэг. Тэгэхдээ Шинэ болгохын тулд их тэвчээр шаардаж байна гэж...

    ReplyDelete